СХД, 18-р хороо 7028 2651 Ажлын цагийн хуваарь Даваа - Баасан: 08:00 - 17:00

Бидний тухай

Алсын хараа

Эрүүл чийрэг хүүхэд - Эх орны ирээдүй

Зорилго

0-3 хүртэлх насны архаг суурь өвчтэй, хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдэд сэргээн засах тусламж үйлчилгээг нийслэлийн хэмжээнд жигд хүртээмжтэй хүргэн эрүүл чийрэг хүүхэд өсгөн бойжуулахад оршино.

Зорилтууд
  • 0-3 хүртэлх насны архаг суурь өвчтэй, хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдийн хоол тэжээлийн байдлыг зохистой түвшинд барих, хоол тэжээлээс хамааралт эмгэгийг эмчлэх, өвчлөх эрсдэлийг бууруулах
  • 0-3 хүртэлх насны архаг суурь өвчтэй, хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдэд чанартай тусламж үйлчилгээг хүргэж сэргээн засах
  • Хүүхдийг эрүүл ахуйн зөв дадал зуршилд сургах
  • Эцэг эх асрамжлагч нарын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт явуулах, зөвлөгөө өгөх
  • Өндөр боловсрол мэдлэг чадвар бүхий хүний нөөцөд тулгуурлан тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах
Бидний үнэт зүйлс
  • Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхан,  аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина.
  • Бид аюулгүй үйл ажиллагаа, сайн сайхан байдлыг ямагт нэн тэргүүнд анхаарч ажилладаг. Хүүхэд бүрийг болзошгүй осол гэмтлээс хамгаалах, аюулгүй орчин бүрдүүлэх нь бидний ирээдүй хойч үедээ тавих анхаарал халамжийн салшгүй нэгэн хэсэг юм.
Түүхэн замнал

              Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төв нь анх 1962 оны 10 сарын 12 нд дулааны 2 дугаар цахилгаан станцын ажилчдын 0-3 насны хүүхдийг авч асардаг ясли нэртэйгээр, Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тогтоолоор байгуулагдсан.

             1991 оноос Сонгино Хайрхан Дүүргийн суурь өвчтэй буюу рахиттай,цус багадалттай, хоол тэжээлийн архаг дутагдалтай, өвчлөмтгий хүүхдийг эмчлэх сувилалын ясли болгон өргөжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаад 2020.01.01-ээс нийслэлийн хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаториос илгээсэн 0-3 насны, суурь өвчтэй, дархлаа сул, хөдөлгөөний хоцрогдолтой, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүлжүүлэх, сувилах, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий байгууллага болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

             Тус хүүхдийн сэргээн засах төв нь суурь өвчтэй хүүхдэд эмчилгээ сувилгааг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэхэд дотоод нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж жилдээ 3-4 удаагийн сэлгэлтээр нэг удаадаа 180-200 хүүхдийг хүлээн авч 20 гаруй нэр төрлийн эмийн бус эмчилгээ, 60 гаруй төрлийн хоол үүнээс 25–н төрлийн нэмэгдэл хоол өгч үр дүнг нь тооцон ажилладаг. Жилийн эцсийн судалгаагаар нийт хамрагдсан хүүхдийн 80- 85 %-д нь сайн үр дүн гарсан байдаг.