СХД, 18-р хороо 7028 2651 Ажлын цагийн хуваарь Даваа - Баасан: 08:00 - 17:00

Хүүхдийн хэвтэн эмчүүлэх, сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Монгол Улсад 2019 оны жилийн эцсийн байдлаар 1 261.1 мянган хүүхэд, өсвөр насныхан байгаа бөгөөд нийт хүн амын 38.3 хувийг эзэлж байна. Үүнээс 1 хүртэлх насны хүүхэд 2.2 хувь, 1-4 насныхан 9.5 хувь, 5-9 насны 11.3 хувь, 10-14 насны 8.5 хувь, 15-19 насныхан 6.8 хувийг тус тус эзэлж байна.
5-19 насны хүүхдийн өвчлөлийг 2019 оны байдлаар 10000 хүүхэд тутамд 9-14 насны хүүхдүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг
1. Амьсгалын тогтолцооны өвчин – 2652,5
2. Хоол боловсруулах тогтолцооны өвчин – 2385,8
3. Арьс ба арьсан доорх эслэгийн өвчин -1112,8
4. Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад тодорхой эмгэгүүд – 1056 тус тус эзлэж байна.
Үүнээс харахад 9-14 насны хүүхдүүдэд хоол боловсруулах, амьсгалын зам, арьсны эмгэг өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Тиймээс манай төв нь урьдчилан сэргийлж эдгээр хүүхдүүдэд амьдралын зөв хэв маягыг хэвшүүлж, суурь өвчлөлийг бууруулах зорилготой 9-14 насны хүүхдүүдийг хэвтэн эмчүүлэх, сэргээн засах боломжтой боллоо.
Утас: 70282651