СХД, 18-р хороо 7028 2651 Ажлын цагийн хуваарь Даваа - Баасан: 08:00 - 17:00

Даргын мэндчилгээ

НИЙСЛЭЛИЙН Эрүүл үрс Хүүхдийн сэргээн засах төвийн хамт олны өмнөөс мэндчилж байна. Манай төв нь 1962 оноос БСШУЯ-ны харьяа үйл ажиллагаагаа явуулж байгаад Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 12 сарын 31ны өдрийн А/213 тоот тушаалаар  Хүүхдийн сэргээн засах Эрүүл үрс төв болж,  нийслэлийн хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаториос илгээсэн 0-3 насны, суурь өвчтэй, дархлаа сул, хөдөлгөөний хоцрогдолтой, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, ковид-19 өвчний дараахи нөхөн сэргээх, эрүүлжүүлэх, сувилах, сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэг бүхий байгууллага болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Манай төвөөр үйлчлүүлж буй 0-3 хүртэлх насны архаг суурь өвчтэй, хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдийн хоол тэжээлийн байдлыг зохистой түвшинд барих, хоол тэжээлээс хамааралт эмгэгийг эмчлэх, өвчлөх эрсдэлийг бууруулахаар ажилласаар байна. Үйлчлүүлэгчээ дээдлэн, эрүүл мэндийн дэвшилтэд технологид түшиглэсэн, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс зүй, хүнлэг сэтгэлтэй хүчирхэг баг болон ажиллаж буй та бүхэндээ ажлын амжилтыг хүсэн ерөөе.